Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 17:12:26
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумдын  ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэх суурь сургалт энэ сарын 20-нд Аржанчивлан рашаан сувилалд  эхэллээ.

Сургалтад Төв аймгийн 27 сумын 529 төлөөлөгч дөрвөн ээлжээр найман хоногийн турш хамрагдаж, есөн чиглэлээр мэдлэг олж авах аж. Тодруулбал иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, байгаль хамгаалал, газрын харилцаа орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага зэрэг олон талын мэдлэг мэдээллийг зэрэг өгч байгаа гэж Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээлсэн юм.

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Төв аймгийн ИТХ-ын ажлын албанаас уг сургалтыг  зохион байгуулж байгаа юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн хуулийн эрх зүйн үндэслэл, хуралдаан, хуралдааны дэгийн тухай ойлголтуудыг цогцоор хүргэж байгаад тус сургалтын онцлог оршиж байгаа гэж Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн менежер Г.Золжаргал ярилаа.

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат хэлэхдээ, сумдын ИТХурал нь өөрөө иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт иргэдийн оролцоо нэмэгдэгдүүлж, иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг бие даан шийдвэрлэх боломжийг олгож байгаа онцлогтой сургалт зохион байгуулагдлаа гэдгийг тодотгосон юм.

Т.Есүхэйтөмөр

相关新闻