Хуучин ЗХУ-ын өрийн сүүлчийн хэсгийг 45 хоногийн дотор төлж дуусгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-22 14:56:22

МОСКВА. /TASS/. Хуучин ЗХУ болон ХБНСЮУ-ын хооронд хийж байсан бараа эргэлттэй холбоотойгоор үүссэн ОХУ-аас Босни-Герцеговин улсад төлөх өрийн хэмжээ 125,2 сая доллар байсан юм.

ЗХУ-ын өрийн сүүлчийн хэсэг болох энэ мөнгийг 45 хоногийн дотор төлж барагдуулна гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгдлээ.

ОХУ болон Босни Герцеговиний тал хуучин ЗХУ-ын өрийг зохицуулах асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Сайд С.Сторчакын хэлснээр, Босни Герцеговин нь хуучин ЗХУ-тай өрийн асуудлаа шийдээгүй байгаа цорын ганц орон ажээ.

2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр талуудтай байгуулсан санамж бичигт заасны дагуу хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд болох Хорват, Серб, Черногор, Словен, Македонд төлөх хуучин ЗХУ-ын өрийг 2011-2016 онд ОХУ бүрэн төлж барагдуулжээ.

О.Барс

 

 

 

相关新闻