Зургаан километр үргэлжлэх “Ургамлан” хашлагатай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг ногоон хөгжлийн бодлогод тулгуурлан тогтвортой хөгжил руу алхам алхамаар урагшилж байна. Дээрх ажлын хүрээнд ногоон байгууламж, авто замыг зааглаж байдаг төмөр хашлагуудыг буулган шар хуайс тарина.
Учир нь одоо байгаа төмөр хашлагууд хотын өнгө үзэмж цаашлаад иргэдэд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Иймээс иргэдийн ажиллаж амьдарч байгаа хүрээлэн буй орчинг сайжруулах зорилготой төмөр хашлагуудыг буулгах гэнэ. Дээрх ажил эхэлснээр аймгийн хэмжээнд 6 км гаруй үргэлжлэх ургамлан хашлага бий болно.
Төмөр хашлагыг буулгаж шар хуайс тарьснаар эрүүл мэнд, экологийн тэнцвэрт орчинг бий болгоод зогсохгүй иргэдийн экологийн боловсролыг ч нэмэгдүүлэх олон талтай. Түүнчлэн шар хуайс нь өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд хамгийн тохиромжтой нь гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ