"Сагсан бөмбөг ба эв нэгдэл" тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-21 21:01:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотод байгаа Өмнөговьчууд болон орон нутагтаа байгаа иргэдийн дунд "Сагсан бөмбөг ба эв нэгдэл" тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотноо Спортын төв ордонд дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд болох уг тэмцээнд нутгийнхаа иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа. Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотод ажиллаж, сурч байгаа иргэд болон орон нутгийн иргэд танилцах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучуудыг сангсан бөмбөгийн спортод сонирхолтой болгох зорилготой ажээ.  Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбоо, Өмнөговь аймгийн залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд К регистийн дугаартай иргэд оролцох боломжтой гэнэ.

Тэмцээнд нэг баг, нэг дасгалжуулагч, найман тамирчин гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд нийт 50 медалийн төлөө өрсөлдөх ажээ.

Д.Мишигсүрэн

相关新闻