Цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэн анхаарууллаа.
Энэ сарын 22-23-нд тус аймгийн ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж явган шуурга шууран, салхи 22-23-нд зарим газраар 9-12 м/с хүрч ширүүсч, 22-24-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүрч хүйтрэх учраас ялангуяа мал төллөлтийн үед малчид, иргэддээ болгоомжтой байхыг хүслээ.
Мөн иргэд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах хэрэгтэй. Цасан шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын газрын 7053101 96530105 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авч байхыг зөвлөлөө.
Д.Мишигсүрэн