Дуут дохио дамжуулах төхөөрөмж шинээр суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог дамжуулах шинэ төхөөрөмж суурилууллаа.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 16 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах юм. Тус аймагт энэхүү дуут дохиог дамжуулах төхөөрөмжийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн 8,9 сая төгрөгийн өртөг бүхий шинэ төхөөрөмжийг өнөөдөр суурилууллаа. Хуучин төхөөрөмж нь нэг километрийн радиуст дуут дохиог дамжуулдаг байсан бол энэхүү орчин үеийн шинэ төхөөрөмж нь гурван километрийн радиуст дамжуулах хүчин чадалтай ажээ.
Орон даяар дамжуулах уг дуут дохиогоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Онцгой байдлын газар зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм. Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед ямарч хүн, хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй учраас дээрх дадлага сургуулилтад оролцохыг албаны хүмүүс анхаарууллаа.
Д.Мишигсүрэн