ЕБС-ийн сурагчдад усны зохистой хэрэглээний талаар хичээл заана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-21 16:55:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн  гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан ус хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор усны зохистой хэрэглээ, түүний ач холбогдлын талаар маргааш нийслэлийн ЕБС-ийн  нийт 171 мянга гаруй сурагчид 40 минутын хичээл заана.

Хичээлийг усны чиглэлийн нийт 130 гаруй мэргэжлийн инженер, ажилтан тухайн сургуулийн багш нартай хамтран заах юм.

Тус сургалтыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн Боловсролын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудтай хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Ж.Болор

相关新闻