“Улаанбаатар марафон-2017”-д 25-30 мянган хүн хамруулахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-21 16:28:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2017” бүх нийтийн гүйлтийн өдрийг  тавдугаар сарын 20-нд зохион байгуулах юм байна.

 Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. 

“Улаанбаатар марафон-2017” нь эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд чиглэж буйг албаныхан онцлов.

Гүйлтэд нийт 25-30 мянган хүнийг хамруулахаар төлөвлөж буй аж. Мөн марафоныг гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм байна. Тодруулбал 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдэд дунд болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах бол сонирхогчдын гүйлтийг 5000 метрт 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш дөрвөн насны ангиллаар гурван зайд болох аж. Түүнчлэн гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 1.5 км-ийн зайд гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Заяа

相关新闻