Өмнөговьд 35 мянга гаруй төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хаваржилт тогтуун сайхан, мал ид төллөж, малчдын хотонд 35 мянга гаруй төл бойжиж байна.
Аймгийн ХХААГазраас, аймгийн хэмжээнд 35927 мал төллөснөөс 35966 төл хүлээн авч 35949 төл бойжуулж, төл бойжилт 99,98 хувьтай байна гэж мэдээллээ. Үүнээс ботго 409, унага 5, тугал-42, хурга-20708, ишиг-14802 байгаа ажээ. Тус аймгийн 15 сумын 58 багийн 5647 малчин өрхөд 2,3 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна.
Малын зүй бус хорогдолоор 145 мал хорогдсоноос хээлтэгч 44 байгаа бөгөөд өвчнөөр 5 мал хорогдсон байна.
ХХААХҮСайдын 02 тоот, Аймгийн Засаг даргын 2017 оны 01 тоот албан даалгавар гарч, аймгийн хэмжээнд малын өвөлжилт хаваржилтын цаг үеийн ажлыг зохион байгуулах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, хяналт тавьж ажиллах ажлын төлөвлөгөө гарган сумдад хүргүүлж, холбогдох заавар чиглэл, зөвлөгөө өгч, мэдээ мэдээллийг тухай бүр авч байна гэж аймгийн ХХААГзраас мэдээллээ.
Д.Мишигсүрэн