“Бясалгагч шүүдэр” шүлгийн ном мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-21 13:34:47

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодоос төрсөн найрагчдын нэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир “Бясалгагч шүүдэр” номоо уншигчдын гар дээр тавилаа.

Түүний уран бүтээлийн багагүй хувийг дууны шүлгүүд эзэлдэг. Гэхдээ энэ удаад дан яруу найргаас бүрдсэн “Бясалгагч шүүдэр” номондоо 100 гаруй шүлгээ “боосон” байна. Номын борлуулалт өндөр хувьтай явна. Д.Ган-Очир найрагч хамгийн анх 1993 онд “Нөхөд” хамтлагийнханд дууны шүлэг бичиж өгснөөс хойш өдгөө 200 гаруй дууны шүлэг зохиосны дийлэнхийг рок попынхон амилуулж, ард түмэнд хүргэсэн байдаг. Тэрээр өмнө нь “Зүүдний зураг”, “Цаг хугацааг эрэхүй”, “Бие галбирлаг сарны дор”, “Сүүлчийнх гэж дурласаар байтал...”, “Урин”, “Үүлсийн галбир” зэрэг яруу найргийн номоос гадна “Хайр аялгуу”, “Шүлгэнд ассан аялгуу”, “Хайрын цомог”, “Дуурсайхуй” нэртэй дууны шүлгийн эмхэтгэлээ уншигчдад хүргэж байсан юм.

Б.Туяа

相关新闻