Монголын хамгийн том “Хүрэл тогоо” Төв аймагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-20 23:46:48
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Монголын хамгийн том “Хүрэл тогоо” Төв аймагт Манзуширийн хийдэд байдаг. Аварга “Хүрэл тогоо” нь 1800 литрийн багтаамжтай бөгөөд хоёр тооны даацтай юм. Хониор бол 10 эр хонь, үхрээр бол хоёр шарын мах эвдээд чанахад дүүрдэг байна. Тогоог бүтээхдээ залгамал байдлаар буюу дээд хэсгийг гуулиар, доод хэсгийг зэсээр хийжээ.

Хүрэл тогоо анх 17 зууны үед Тариатын хүрээ буюу Төв аймгийн Алтанбулаг сумын Навааннэрэн гүний хүрээ, хожим Туулийн гүний хүрээ хэмээн алдаршсан газарт Жалбуу хэмээх аяганы дархан өөрийн үр ач нар болох арвуулаа нийлж “1000 ламын хоол” хийнэ хэмээн энэхүү “Хүрэл тогоо”-г бүтээсэн байна. Тогооны бүтээсэн түүхийг худан монгол бичгээр тогоон дээр бичиж үдээсэн өнөөдрийн түүхийн арвин судлагдахууны нэг болж үлдсэн аж.

Манзуширын хийдэд жилд дунджаар 12-15 мянган жуулчин ирдэг бөгөөд ирсэн жуулчид аварга Хүрэл тогоог үзэж сонирхдог байна. Хүрэл тогооны хэмжээтэй ойролцоо тогоо ОХУ-ын Санктпетрбург хотод байдаг байна. Хэмжээний хувьд ойролцоо боловч ур хийц,  бичиг үсгийн гайхамшиг талаас манай “Хүрэл тогоо”-г гүйцэхгүй гэж Төв аймгийн музейн тайлбарлагч С.Ариунзул онцолсон юм. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻