Нэгдсэн эмнэлэг ходоодны дурантай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас 239 сая төгрөгийн өртөгтэй "Хоол боловсруулах эрхтний дуран"-г Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Энэ нь иргэдийн нийслэл хот руу зорчих ачааллыг бууруулж байгаа бөгөөд олон талын ач холбогдолтой гэдгийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг онцолсон байв. Жилдээ хоол боловсруулах эрхтний дуран оношилгоог хийлгэх шаардлагатай 2000 гаруй хүн аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг. Тэдний 40 гаруй хувь тус шинжилгээг өгч чаддаг байна. Энэ нь иргэдийн санхүүгийн боломжтой шууд холбоотой байдаг аж.
Сүүлийн жилүүдэд хоол боловсруулах эрхтний эмгэг иргэдийн дунд зонхилон тохиолдох болж хүн амын нас баралтын гуравдугаарт бичигдэж байна. Иймд нотолгоонд суурилсан анагаах ухааны ачаар аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд илүү мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт чухал болоод байгаа талаар АНЭ-ийн дарга С.Оюунцэцэг тодотгож байлаа.
Т.Есүхэйтөмөр