"Уран жиргээ" уран уншлагын уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Уран жиргээ" уран уншлагын уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилготой уг уран уншлагын уралдаанд аймгийн хэмжээний сургуулиудаас 100 гаруй хүүхдүүд ирж оролцлоо.
Энэхүү уралдааныг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах насны ангилал тус бүрд шалгаран хүүхдүүд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Цэцэрлэгийн насны ангилалд 4 дүгээр цэцэрлэгийн Т.Бямбацэцэг, бага нас буюу 1-5 ангийн ангилалд 1 дүгээр сургууль 3в ангийн сурагч Б.Энхжин, дунд нас буюу 6-9 дүгээр ангийн ангилалд Булган сумын 7а ангийн сурагч М.Анужин, ахлах нас буюу 10-12 ангийн ангилалд Ханхонгор сумын 11а ангийн сурагч Н.Лхамноржин нар шалгарсан байна.
Энэхүү уралдааныг МОНЦАМЭ агентлагын сэтгүүлч Д.Мишигсүрэн, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн С.Отгончулуун, Монгол хэл уран зохион багш Ч.Цоодол, нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч Б.Должинсүрэн нар шүүн тунгаасан байна.
Д.Мишигсүрэн