Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жил, Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 18-ны өдөр аймгийн спорт цогцолборт зохион байгуулагдлаа.
Барилдаанд аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглож, Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэсэн бол Алтанцөгц сумын харьяат бөх аймгийн начин Т.Мөнгөнхүү, Баяннуур сумын харьяат бөх аймгийн начин Ө.Жанболат нар шөвгөрлөө.
Ө.Нурболат