“Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмын шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-19 11:49:29

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадам болж, шилдгүүдээ тодруулав.

“Уран жиргээ” наадам дөрвөн насны ангиллаар оролцогчдоо өрсөлдүүлж, цэцэрлэгийн насны ангилалд Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн суралцагч М.Төрмандах, сургуулийн бага насны ангилалд Цагаан-Овоо сумын сургуулийн 4б ангийн сурагч М.Өлзийбаясах, дунд насныхад 5-р сургуулийн 6а ангийн сурагч З.Номинзул, сургуулийн ахлах насны ангилалд 12-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Гэрэлхүү нар тэргүүн байрт шалгарсан юм.

Харин “Хүрэл тулга” наадмын сургуулийн дунд насны ангилалд “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Г.Эрдэнэхүслэн, Цагаан-Овоо сумын 9а ангийн сурагч Б.Ононтуяа, 2-р сургуулийн 9а ангийн сурагч А.Энхзаяа нар шилдгээр шалгарсан бол ахлах насны ангилалд Цагаан-Овоо сумын сургуулийн 11б ангийн сурагч Б.Уранчимэг, Баян-Уул сумын сургуулийн 12а ангийн сурагч Ц.Батхүрэл, Баяндун сумын сургуулийн 11а ангийн сурагч О.Батсүх нар тэргүүлжээ.

Жил бүрийн “Хүрэл тулга” наадмын “Хэвлүүхэн найрагч”-ийг “Дорнод” сонины редакцаас тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хэвлүүхэн найрагч”-аар Матад сумын дунд сургуулийн 8е ангийн сурагч М.Ховор-Эрдэнэ тодорч шагналаа гардсан юм.

Б.Туяа

相关新闻