Төрийн дээд одон медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбар, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд хөдөлмөрлөж, аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагууд гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг Сайнцагаан сумын 6-р багийн иргэн, ахмад багш Б. Аръяа, Дундговь аймаг дахь “Монос” эмийн сангийн захирал М. Ганчимэг нар шагнуулж, Алтан гадас одонг “Бодь” даатгалын Дундговь аймаг дахь салбарын захирал Ш. Отгонцэцэг, Сайнцагаан сумын 7-р багийн өндөр настан М. Цэрэндулам, “Мандал” сургуулийн багш Ч. Баярмаа нар энгэртээ зүүлээ.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар ШШГА- ны бага эмч Н. Бархас, ЗДТГ- ын Хүндэтгэлийн өргөөний тогооч Х. Энх- Амгалан, Мерси Кор байгууллагын төлөөлөгч Д. Алтантогос, Нэгдсэн эмнэлэгийн бага эмч Б. Лхагвацэрэн, Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г. Мөнхтуяа, “Сүүн далай” фермийн ажилтан М.Нарантуяа, Хулд сумын ЭМТ- ийн бага эмч Д. Бадамцэцэг, “Танан хэвийн эрдэнэ” ХХК- ийн шүдний эмч Ц. Бэхбат нар шагнууллаа. Төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэддээ аймгийн удирдлагууд амжилт хүслээ.
Т. Отгонтуяа