“Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг”-аар ХЦ-ийн 0243-р анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-17 23:24:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнээр энэ удаагийн цэрэгжүүлсэн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулж байгаа цуврал тэмцээн өндөрлөлөө.

Хурандаа З.Төрмөнхийн нэрэмжит энэхүү тэмцээн “Гарааны өмнөх ажиллагаа”, ”Гарааны 10 км-ын марш гүйлт“ гэсэн хоёр төрлөөр явагдлаа. Сэлэнгэ нутгийн үзэсгэлэнт тогтоц бүхий “Сайханы хөтөл”-ийн ойролцоо “10 км-ын марш гүйлт“ тун сонирхолтой болов. Нэг тасаг 12 гишүүнээс бүрдсэн байх бөгөөд 4 байгууллагын 48 эрчүүд хурд хүч, онч мэргэ, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээн Цаг, минут, долиор үзүүлэлтээ хэмжүүлсэн тасгууд Гранат шидэлт, Байр зүйн норматив, Цэргийн ар талын норматив, Тасгийн буудлага, Үйл олноор хөнөөлт зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив гэсэн төрлүүдээр өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дундах цуврал тэмцээний хамгийн оргил нь болох жинхэнэ эрчүүдийн чадал, хурд, хүч, авхаалж самбааг шалгасан энэхүү “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг ХЦ-ийн 0243-р ангийн тасаг тэргүүлж, ХЦ-ийн 0101-р анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын багууд удааллаа.

Ч.Отгонцэцэг

相关新闻