Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-17 23:22:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоос  Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ой, “Монгол цэргийн баяр”-ын өдрийг угтаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ:-“Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсынхаа буурал түүхийг өртөөлөн Монгол цэргийн дайчин уламжлалыг өвлөн үргэлжлүүлж буй Та бүхэндээ 1921 оны 03-р сарын 18-нд Хиагтын орчимд байгуулсан Монгол Ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр буюу орчин үеийн зэвсэгт хүчнийг үүсгэн хөгжүүлсний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжсэн байгууллагын хамт олонд, Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлэгдэн ерөөе. Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадартугай” хэмээжээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻