Төрийн дээд одон медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа нар гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын тариаланч С.Сүхбаатар, Сүхбаатар сумын өндөр настан Т.Сэлэнгэ, Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн тракторчин Б.Буянбат, Сүхбаатар сумын иргэн А.Сарантуяа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга А.Бүрнээбаатар, Алтан гадас одонгоор Сүхбаатар сумын өндөр настан Г.Бат-Өлзий, Сайхан сумын Номгон тосгоны өндөр настан А.Батсүх, Орхонтуул сумын иргэн Ё.Батхуяг, нарын 15 хүнийг, Цэргийн гавьяаны одонгоор Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар, аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ХЦ-ийн 0101-р ангийн ахлах ахлагч Г.Нарангэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн дарга Ц.Алтанцэцэг, Сүхбаатар сумын УЗН-ийн сайн дурын ажилтан С.Алтанцэцэг, Сайхан сумын Хөтөлийн Цемент шохой ХК-ийн эдийн засагч Д.Алтанцэцэг нарын 28 хүнийг шагналаа. Мөн Цэргийн хүндэт медалиар Жавхлант сумын хэсгийн төлөөлөгч Т.Болдбаатар, Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Б.Одбаяр, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Б.Энхболд нарын 6 хүнийг тус тус шагналаа.
Ч.Отгонцэцэг