Орхон аймагт энэ онд дахин нэг цэцэрлэг барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө.
Тодруулбал, эрх барьж буй намын зүгээс өмнөх дөрвөн жил гаргасан алдаатай бодлого, шийдвэрийг засаж залруулахад анхаарч ажиллаж буйг онцоллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир нар Засгийн газарт хүсэлт тавьснаар улсын төсвийн 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгөөр Орхон аймагт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар болсон таатай мэдээг дуулгалаа.
Мөн ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар татвар, тэтгэврийн насыг нэмэх гэж байна гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд тархсан. Энэ нь өндөр орлоготой иргэдийн татвар нэмэгдэж тэтгэврийн насыг шат дараатайгаар буюу жилд гурван сараар сунгана гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн юм. Гэхдээ үүнийг одоогоор эцэслэн шийдээгүй гэдгийг хэллээ.Засгийн газрын 2020 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлэх 47 арга хэмжээ туссан. Одоогоор үүний 60 орчим хувийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. Дээрх ажлууд нь ахмад настан, залуучууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүхий л хүрээнд чиглэсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ