"Хөтөч номын санч" үйлчилгээг ажил хэрэг болгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас иргэд, үйлчлүүлэгчиддээ улам бүр ойртох, үйлчилгээгээ хөнгөн шуурхай хүргэх үүднээс нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн "Хөтөч номын санч" хэмээх шинэ үйлчилгээгээ ажил хэрэг болголоо. Энэхүү хөтөч номын санч нь номын сангаар үйлчлүүлэхээр ирсэн иргэд, үйлчлүүлэгчдийг үүднээсээ тосон авч үйлчлэх гэнэ. Тухайлбал тухайн номын сангаар үйлчлүүлэхээр ирсэн хэнд ч болов хэрэгтэй заавар, зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ хүссэн үйлчилгээг нь өгөхийн тулд хөтөч болон дагуулах юм байна.
Ч.Отгонцэцэг