Ли Көцян: Хятад-Оросын харилцаа дэлхий дахины байдалд эергээр нөлөөлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН./TASS/.Хятад, Оросын харилцааны хөгжил дэлхий дахинд эергээр нөлөөлж байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Кэцян мэдэгдлээ.
“Хятад-Оросын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байгаа нь бүс нутаг төдийгүй дэлхий дахинд бүхэлдээ эерэг нөлөө үзүүлж байна” гэж тэрбээр онцлон дурдсан байна.
Энэ оны эхний саруудад Хятад, Оросын худалдааны хэмжээ эрс нэмэгдсэн нь хоёр улсын эдийн засаг нь харилцан бие биенээ нөхөх боломжтой бөгөөд энэ чиглэлийн хамтын ажиллагаанд илэрч нээгдээгүй нөөц бололцоо асар их байгааг харуулж байна гэж Ли Кэцян онцлон тэмдэглэлээ.
3 дугаар сарын 8-нд БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газраас гаргасан мэдээлэлд дурдсанаар, Орос, Хятадын бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын дүнгээр 28,8 хувиар өсч, 11,58 тэрбум долларт хүрсэн байна.
Орос, Хятадын худалдааны эргэлт 2016 оны дүнгээр 2,2 хувиар өсч 69,52 тэрбум ам.долларт хүрчээ.
О.Барс