"Сайн хичээл, үйл ажиллагаа" бүсийн зөвлөлгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-15 10:31:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баяннуур сумд ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын бүсийн зөвлөлгөөн эхэллээ.

“Нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш нарын заах арга зүй, хөгжлийг дэмжиж туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулж буй уг арга хэмжээнд Баяннуур, Буянт, Ногооннуур, Өлгий сумдын ерөний боловсролын 11 сургуулийн  39 багш оролцож байна” гэж тус газрын мэргэжилтэн У.Ботакөз мэдээллээ.

Зөвлөлгөөний үеэр “Сайн арга зүйч багш” шалгаруулах бөгөөд сургууль тус бүрээс 1 багш тодорхой сэдвээр хичээл зааж, өөрсдийн мэдлэг чадвар, багшлах  ухаанаа уралдуулах юм байна.

Бүсийн зөвлөлгөөн энэ сарын 17-ны өдөр өндөрлөнө.

Ө.Нурболат

       

相关新闻