БНСУ-ын Данкүүк их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-14 16:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.

Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрийг англиар судлах боломжтой.

Элсэхийг хүсэгчид МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан, голч оноо 3.0 болон түүнээс дээш, англи эсвэл солонгос хэлний мэдлэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Тэтгэлэг нь сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас чөлөөлж, сар бүр 50 мянган воны стипенд олгох бөгөөд ном, сурах бичиг, онгоцын тийз болон амьжиргааны бусад зардлыг хариуцахгүй аж.

Өргөдлийг энэ сарын 31-нийг хүртэл МУИС-ийн 1-р байр 219 тоот өрөө Оюутны албанд хүлээн авах юм.

Ж.Болор

相关新闻