Сэлэнгийн цагдаагийн баг хүрэл медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. “Монгол цагдаа 2017” спортын цогцолбор тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Сэлэнгийн цагдаагийн баг дэд байр эзэлж хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын Цагдаагийн байгууллагын хүрээнд зохиогддог “Монгол цагдаа-2017” спортын цогцолбор тэмцээний нээлт өчигдөр буюу 09-ний өдөр Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд болжээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн спортын 17 төрлөөр зохион байгуулагддаг байна. Цагдаагийн байгууллагын аваргуудыг тодруулах “Монгол цагдаа-2017” тэмцээний эхний гараа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлжээ. Монгол цагдаагийн авхаалж самбаа, хурд хүчийг сорьсон энэхүү цогцолбор тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.
Мөн энэ үеэр МҮОХ-ны “Олимпийн алдар” медалиар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбатыг шагнасан байна.
Ч.Отгонцэцэг