Сэлэнгэ аймагт хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд оны эхний 2 сарын байдлаар 129 холбогдогчтой, 250 сая төгрөгийн хохиролтой, 118 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Үүнийг өмнөх онтой харьцуулахад 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. Эдгээр хэргүүдийн дотроос эзэн холбогдогч нь тодорхойгүй байсан 35 хэргийн 21 хэргийн эзэн холбогдогчийг дээрх хугацаанд олж тогтоосон байна. Энэ нь нийт илрүүлэлтийн 60 хувь байгаа бөгөөд аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өссөнийг харуулж байгаа аж. Аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэргүүдэд хүүхэд болон эмэгтэй хүн оролцсон, мөн бүлэглэн, согтуугаар үйлдсэн хэргүүд, түүнчлэн захиргааны зөрчил өсөх хандлагатай байг албаны хүн хэллээ. Тухайлбал 2 сарын байдлаар гарсан нийт зөрчлийн 1419 нь захиргааны зөрчил эзэлж байгаа ажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61.4 хувиар өссөн дүн юм.
Тухайлбал он гарсаар нийтдээ 157 жолооч эрхээ хасуулан торгуулж, захиргааны журмаар 66 иргэн баривчлагдсан байна. Энэхүү аймгийн хэмжээнд гарч буй хэргүүдийн ихэнх хувь нь баасан гарагт гарсан аж.
Ч.Отгонцэцэг