«Шугыла» сэтгүүлд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Ард иргэдийг уран зохиол, танин мэдэхүй, шинжлэх ухааны мэдээллээр тогтмол хангах зорилгоор аймгийн Засаг дарга А.Гылымхан захирамж гаргаж тус сэтгүүлийн 2017 оны хэвлэлтийн зардалд зориулан 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Утга зохиолын “Шугыла” /“Туяа”/ сэтгүүл нь 1957 оноос казах хэлээр улирал тутам гарч байгаа бөгөөд Монголын болон орон нутгийн зохиолчид, яруу найрагчид, эрдэмтэд, идэвхтэн бичигчдийн бүтээлүүдийг нийтлэхээс гадна хөрш орнуудын утга зохиол, шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг уншигчдын хүртээл болгодог юм.
Ийнхүү санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр сэтгүүлийн хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах боломжтой боллоо.
Ө.Нурболат