“Шилдэг бэр” шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Хөгжимт Драмын Театрт казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбооны санаачилгаар “Шилдэг бэр” шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
“Арулар” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Нурымгүл уг арга хэмжээний зорилгыг “эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дэмжих, үндэсний ёс заншил, өв уламжлалыг сурталчлахад оршино” хэмээн тайлбарлав.
Энэ жил анх удаа зохион байгуулагдаж буй шилдэг бэр шалгаруулах тэмцээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 15 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож хоол хийх урлаг, урлагийн номер, асуулт хариулт, гэрийн даалгавар, загварлаг хувцас зэрэг 7 номинацaар өрсөлдөж, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны нэрийн өмнөөс оролцсон Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Жексембийн Бахытжан тэргүүн байранд шалгарлаа.
Зохион байгуулагчид цаашид тус тэмцээнд хөдөө сумдын эмэгтэйчүүдийг оролцуулж, жил бүр уламжлал болгон өргөн хүрээтэй зохион байгуулахаа илэрхийллээ.
Ө.Нурболат