НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосыг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-08 12:16:12

НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө баллистик пуужингууд харвасантай нь холбогдуулан Умард Солонгосыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ зэмлэн буруушаагаад, “Пхеньяны цөмийн болон пуужингийн туршилт бол олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг” гэлээ.

Умард Солонгос даваа гарагийн өглөө улсынхаа баруун хойд нутаг дахь алсын тусгалтай пуужин харвадаг “Дончан-ри” гэдэг газраас дөрвөн пуужин харвасан юм. Пуужингуудын гурав нь 1000 орчим км замыг туулаад Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан билээ.
Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахыг НҮБ-ын АЗ Умард Солонгост уриалсан байна.

АЗ хуралдсаныхаа дараа мэдэгдэл гаргадаг боловч энэ удаад яаралтай хуралдаан болохоос өмнө мэдэгдэл гаргалаа.

НҮБ-ын дипломат эх сурвалжийн хэлснээр, Японы эдийн засгийн тусгай бүсэд пуужингууд унасан нь ноцтой хэрэг гэдэгт гишүүн улс орнууд байр сууриа нэгтгэх нь чухал гэж үзсэний үндсэн дээр АЗ  яаралтай хуралдаанаас өмнө мэдэгдэл гаргасан бололтой.

Япон, АНУ болон Өмнөд Солонгосын хүсэлтээр Нью-Йоркийн цагаар лхагва гарагийн өглөөний  10:00 цагт АЗ хуралдах юм.

Г.Доржханд

相关新闻