Мөрдэст бүсгүйчүүд авхаалж самбаагаа сорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэрэг иргэний хамгаалалтын штабаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Мөрдэстэй бүсгүйчүүд” тэмцээн өнөөдөр буюу 7-ны өдөр боллоо.
Олон Улсын эмэгтэйчүүдийн баяр “Мартын-8”-ны өдрийг угтан зохион явуулсан уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа цэргийн болон цэрэгжсэн байгууллагын мөрдөст бүсгүйчүүд оролцож авхаалж, самбаа, оюун ухаанаа уралдуулан өрсөлддөгөөрөө онцлогтой.
Багийн мэндчилгээ, дуу, бүжиг, магазин цэнэглэх, автомат бууны хагас задаргаа, багийн ахлагчийн асуулт хариултын гэсэн төрлүүдэд өрсөлдөж ХЦ-ийн 0101-р ангийн бүсгүйчүүд тэргүүллээ. Удаах байруудад ХЦ-ийн 0243-р анги, Цагдаагийн газрын мөрдөст бүсгүйчүүд шалгарч, амьд сарнай цэцгийн баглаа, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Ч.Отгонцэцэг