Н.Номтойбаяр гишүүн дахин сугалаа зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 19:12:18

УИХ-д Дорнод аймгаас сонгогдсон Н.Номтойбаяр хийсэн ажлаа тайлагнаж “Дорнод сэргэн мандалт” хэмээх сэтгүүлийг аймгийн төвийн бүх айлуудаар тарааж эхлээд байна.

Үүнийг нь "Сонгуулийн тухай хуулиар элдэв төрлийн хонжворт сугалаа, эд хөрөнгө амласан үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Тэр хориглосон цаг ирэх хүртэл амжаад нэлээд ажил амжуулж өөрийн сурталчилгаагаа эхлүүллээ" гэж харах хүмүүс ч их байна. Үнэхээр ч сурталчилгаа юм уу гэмээр “Дорнод сэргэн мандалт” сэтгүүлийн нүүрэн дээр эрхэм гишүүний зураг тодоос тодоор гарч. Хамгийн гол нь сэтгүүлийг авсан өрх бүрт сугалаа дагалдаж байгаа. Хамгийн том хонжвор буюу хоёр өрөө байрны тохиролтой уг сугалааны азтан хэн болох нь удахгүй ил болох биз.

Дорнод аймагт хоёр өрөө байр 80 гаруй сая төгрөгийн үнэтэй. Эрхэм гишүүн өнгөрөгч жил мөн сугалаатай хуанли тарааж тус сугалаанаас азтан болсон хэсэг иргэд Буриадын Итгэл хамбад мөргөөд ирсэн юм. 

Б.Туяа

相关新闻