Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-07 00:16:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярыг угтаж Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баянгол сум дах салбар зөвлөл, сумын Ахмадын хороотой хамтран ахмадуудын дунд “Дуун цэнгүүн”-ийг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 5-нд зохион байгууллаа.

Энэхүү дуун цэнгүүнтэй давхцан Монгол Улсын Засгийн газрын шагнал гардуулах үйл ажиллагаа явагдсан байна. Үүнд Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдэгээр Б.Сарантуяа, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдэгээр Д.Цэцгээ, Ц.Баянжаргал, Б.Баасанхүү, Ц.Оюунцэцэг, Д.Чанцал, Ц.Баянжаргал, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны дээд шагнал “Эм үйлдвэрлэл хангамжийн тэргүүний ажилтан” тэмдэгээр Я.Батжаргал нар шагнагдлаа. Шагналыг Баянгол с умын ИТХ-ын дарга Р.Батжаргал, Засаг дарга С.Ариунбат, Засаг даргын орлогч М.Бямбаа нар гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг

相关新闻