Лхагва гарагт бүх нийтээр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-03-06 15:44:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-ны өдөр буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна.

Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд дэлхийн олон улс оронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг.  Энэ өдрийг анх Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан гэж үздэг.  Улмаар 1975 онд Нэгдсэн Үндэстэний байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон албан ёсоор зарлан тунхаглаж, хоёр жилийн дараа НҮБ-ийн Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг дахин гаргасан аж.

Манай улсын хувьд “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 4.1.5-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу 3 дугаар сарын 8-ныг нийтээр тэмдэглэх баярт албан ёсоор тооцож оруулсан байдаг. 

Б.Туул

 

 

相关新闻