Улаанбаатарыг зорих иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-06 15:33:17

Дундговь/МОНЦАМЭ/ Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын нэгнийг хүртэл түр зогсоогоод байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Сайхантуяагаас дараахь тодруулгыг авсан юм.

Дээрхи тушаалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлага тулгарсан болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан бусад тохиолдолд аймаг орон нутаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг ийнхүү түр зогсоосон байна. Хэрвээ эдгээр шалтгаанаар шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх шаардлагатай бол тухайн иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатайг илэрхийлсэн  аймгийн Нэгдсэн эмнэлэгийн магадлагаа, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг улсын бүртгэгчид авчрах бөгөөд үүнийг үндэслэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийнэ гэлээ.

Дундговь аймгийн хувьд Улаанбаатар хот болон өөр аймаг, хот руу шилжин суурьшсан хүн амын тоо өнгөрсөн онд урьд оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа. Харин энэ оны эхний улирлын байдлаар 396 иргэн шилжин явсан бөгөөд энэ нь урьд оны эхний улирлынхаас бага зэрэг өссөн тоо болж байна. Шилжин явж байгаа иргэдийн 60- аад хувь нь Улаанбаатар хотыг зорьдог. Ихэвчлэн ажлын байр эрэлхийлж шилждэг ажээ.

Т. Отгонтуяа

相关新闻