Засгийн газар төсвийн тодотголыг ирэх даваа гарагт өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭМанай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрахаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоод буй.
Тохиролцооны хүрээнд манай улс гурван ажлыг хийхээр болсон. Үүний нэг нь төсөвт тодотгол хийх юм.
Энэ хүрээнд Сангийн яам төсвийн тодотголын төслийг боловсруулж дууссан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ирэх даваа гарагт УИХ-д төсвийн тодотголоо өргөн барихаар болжээ.
Засгийн газар тодотголыг өргөн барьсан тохиолдолд УИХ-аас төслийг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Б.Туул