Сэлэнгэ аймаг гал манах 20 хүү, учиг мэтгэх 20 охиноор бүл нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Алтан унжлагат хэмээх Тахиа жилийн сар шинийн баярын өдрүүдэд Сэлэнгэ аймагт 20 шинэ иргэн мэндэлжээ.
Алтан унжлагат хэмээх Тахиа жилийн Сар шинийн баярын эхний өдөр буюу шинийн нэгэнд 3 хүү, 6 охин мэндэлсэн бол шинийн 2-ны бэлэгт сайн өдөр 2 хүү, 7 охин, шинийн гурванд 3 хүү, нэг охин мэндэллээ. Харин сар шинийн өмнөх битүүний өдөр буюу 26-ны бичин жилийн отгон өдрөөр 12 хүү, 6 охин мэндэлж, гал манах 20 хүү, учиг мэтгэх 20 охиноор Сэлэнгэ түмэндээ бүл нэмлээ.
Ч.Отгонцэцэг