Сирийн цэргүүд Пальмира хотыг чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАЛЬМИРА. /Xinhua/. Дэлхийн өвд багтдаг Пальмира хотыг Сирийн засгийн газрын цэргүүд Оросын армийн тусламжтайгаар “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс чөлөөллөө.
Сирийн засгийн газрын хүчнийхэн пүрэв гарагт төрийн мэдлийн телевизээр мэдэгдэл хийхдээ “бид Пальмираг чөлөөлж чадлаа. Босогчдын байрлуулсан тэсрэх бөмбөгийг цэвэрлэх ажиллагааг одоо явуулж байна” гэв.
Пальмира хотыг өнгөрсөн оны гуравдугаар сард чөлөөлж байсан ч 12 дугаар сард босогчдод дахиад алдсан юм.
Тэр үеэс хойш “Лалын улс”-ынхан Сирид амиа золиослогчдоор халдлага, дэлбэрэлт үйлдүүлэх нь эрс нэмэгдсэн билээ.
Тус улсад засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа учир “Лалын улс”-ын хүчийг цаашид улам сулруулж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Г.Доржханд