Хойд мөсөн далайн мөсний хэмжээ хамгийн бага түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-20 15:11:58

НҮБ. /PrensaLatina/. Хойд мөсөн далайн мөсний хэмжээ өнгөрсөн сард нэгдүгээр сарын түүхэнд байгаагүйгээр багассан гэж НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан агентлаг болох Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдэгдлээ.

Өнгөрсөн сард Хойд мөсөн далайн мөс 13.38 сая хав.дөр.км талбайг хамарч байжээ. Энэ нь 2016 оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 260 мянган хав.дөр.км талбайгаар багассан үзүүлэлт юм. Мөн энэ нь 1981 оны нэгдүгээр сараас 2010 оны нэгдүгээр сар хүртэлх урт хугацааны  дундаж үзүүлэлтээс 1.26 сая хав.дөр.км талбайгаар багассан үзүүлэлт аж.

Энэ сарын сарын 9-нөөс 10-ны хоорон дахь 12 цагийн хугацаанд Гринландад агаарын температур цельсийн -22  хэмээс 2 хүртэлх хэмийн хооронд хэлбэлзэж байсан гэж ДЦУГ-ын албаны хүмүүс хэлэв.  Дэлхийн дундаж температур нэмэгдэж байгаа нь Хойд Мөсөн далайн мөсний хэмжээ багасахад нөлөөлж байна гэж судлаачид үзэж байна. Тэдний хэлснээр, хүлэмжийн хийн ялгаралт нь дэлхийн дулаарлыг улам хурдасгаж байна.


Б.Мишээл

 

相关新闻