Өрхийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөрр хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-19 20:30:31

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг авч өглөө.

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Утлагын аппарат, Автомат даралтын аппарат, Амьсгал тоологч, Хүчилтөрөгчийн дэр гэхчлэн 14 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Г.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Д.Амартүвшин нар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамт олонд гардуулан өгсөн юм.

50 сая төгрөгийн өртөг бүхий эдгээр тоног төхөөрөмжүүдийг өрхийн эмнэлэгт ашигласнаар иргэдэд хүрч буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар дээшилж, хүлээгдэл багасах ач холбогдолтой гэдгийг эмч нар хэлж байв.

Б.Батчимэг

相关新闻