"Алтан төлийн эзэн"-ээр дөрвөн малчин шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-19 12:05:45

МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэд” Өвөрхангай аймгаас тодорлоо.

ХYII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн “Алтан төлийн эзэн”-ээр Сант сумын 3 дугаар багийн малчин Бямбажавын Батлут “Алтан хурганы эзэн”, Арвайхээр сумын  5 дугаар багийн малчин Пүрэвдамбын Дэмбэрэлдорж “Алтан хурганы эзэн”, Баянгол сумын 5 дугаар багийн малчин Пүрэвсүрэнгийн Даваасүрэн  “Алтан ишигний эзэн”, Гучин-Ус сумын 2 дугаар багийн малчин Отгонбаярын Сэдэд “Алтан ботгоны эзэн”-ээр тус тус шалгарсан байна.

Б.Батчимэг

相关新闻