Алдарт туульчийн хоолойн царааг “дуусашгүй их алт эрдэнэс" байна гэж биширч байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДМонгол Улсын төрийн соёрхолт туульч Б.Авирмэд туульчдаас төрийн соёрхол хүртсэн хамгийн анхдагч хүн. Түүнийг Ховд аймгийн Мөнххайрхан суманд ажиллаж амьдарч байх үед тууль судлаач Ж.Цолоо нарын хүмүүс түүнтэй уулзаж,”Алтайн магтаал” хайлуулж хууч яриаг нь тэмдэглэн авсан байдаг.
Тэрээр манаач, түүхий эдийн эрхлэгч зэрэг алба хашиж байсан ба 1985 оноос Ховд аймагт шилжин ирж, Ховдын таетрын сахиулаар ажиллаж байжээ.
Түүхийн ухааны доктор М.Ганболд ”Би Монгол Улсын төрийн соёрхолт алдарт туульч Б.Авирмэдийн 1987 оны 1 дэгээр сард Ховд хотод хайлсан “Алтайн магтаал”-ыг соронзон хальснаа бичиж авсан. Алтайн уриайнхайн баатарлаг туулийн ид хавыг гайхшруулж, омогшиж явах үед би түүнийг өөрийн биеэр сонсож, Улаанбаатар руу хамт явж, гадаадын олон судлаачидтай уулзаж, их туульчтай учирч явсан” гэж хуучиллаа.
1987 онд гадаадын нэгэн судлаач Алдарт туульч Б.Авирмэд гуайн тууль хайлахыг сонсож бишрэхдээ түүний хоолойн цараа, бие хүнийг судлаж үзвэл “дуусашгүй их алт эрдэнэс байна” гэж хэлсэн байдаг.
Японы монголч эрдэмтэн Фүжи Мако, Францын эрдэмтэн Жак,түүхч И.Цоодол нарын хүмүүс алдарт туульчид захидал илгээж байсныг судлаач Лха Туяабаатар 1999 онд “Үнэн ганц байдаг” нийтлэлдээ дурьсан байдаг.
Алдарт туульч Б.Авирмэд “Талын хар бодон”,”Наран хөвөн хаан”,”Эзэн улаан бодон”,”Аригл цагаан өвгөн”,”Баян цагаан өвгөн”, “Бужин даваа хаан”, “Зул алдар хэмээн” 10 гаруй тууль хайлан ,”Алтайг магтах болсны учир”,”Икэл товшуурын анх үүсэн” домгуудыг хэлж судлаачдын сонирхол татаж, туулийг шинжлэх ухаантай холбож өгсөн гэдэг. 1971 онд Монгол Ардын Хувьсгалын 50 жилийн ой угтсан сайн дурын уран сайханчдын улсын уралдаанд туулийн төрлөөр оролцож “Алтан медаль” хүртэж, мартагдах дөхсөн Алтайн урианхайн туулийн гайхамшгийг сэргээсэн гавьяатай хүн.
1985 онд Азийн орнуудын ардын урлагийн 7 дугаар их наадамд уригдан оролцож хайлсан “Алтайн магтаал” нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Радио нэвтрүүлгийн хөтөлбөрт багтсан байдаг. Түүний авьяас билгийг үнэлэн 1991 онд Монгол Улсын төрийн соёрхол хүртээжээ. Тэрээр ардын язгуур урлагийн биет бус өвийн тээгчдээс хамгийн анх төрийн соёрхол хүртсэн их туульч байв. Төрийн соёрхол одоогоор түүнээс өөр ардын авьяастанд олгогдоогүй байна.
Түүний өвөг аав Занын Жилхэр, аав Гаадамбаагийн Баатар, ээж Жилхэрийн Оролмаа, нагац ах /эгч дүүгийн хүүхдүүд/ окиогийн Рэнцэн, авга ах Гаадамбаагийн Ширэндэв, төрсөн ах Баатарын Уртнасан нар бүгд нутаг усандаа алдаршсан их туульчид байсан нь байгалиас заяагдсан авьяас юм.
Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү А.Балдандорж, А.Доржпалам, ач Н.Дамдиндорж, шавь Х.Сэсээр нар түүний хөлгөн их туулийг үргэлжлүүлж явна.
А.Бямбасүрэн