Туульч Э.Баатаржав "Баян цагаан өвгөн" туулийг бүрэн эхээр нь 12 цаг хайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-02-16 09:40:51

Баян-Алтайн гуч цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав Богд хааны ордон музейн “Хаан туульсын өргөө”-нөө маргааш “Алтан шар нартад буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” их хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлна.

Уг тууль нь үр хүүхэд, цэцэн мэргэн оюун ухаан, эд баялаг, идээ ундаа элбэг дэлбэг байхын заяа хайрладаг тууль юм.

Туулийг хайлах хугацаа 12 цаг үргэлжлэх бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

“Баян-Алтай” Мэнгит туульчийн удмын цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав нь Алтайн Урианхайн удам дамжсан туульч юм. Тэрээр 2006 оноос хүүхэд залууст тууль, цуур, хөөмэй, ардын билиг эрдэм зэрэг уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээх зорилгоор шавь сургалт явуулж байгаа юм.

Ж.Болор

相关新闻