АНУ-д ажиллах хүчин гаргах хүсэлт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-14 17:40:27

АНУ-ын Н2 ангиллын визийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах хүсэлтийг Гадаад харилцааны яамнаас Америкийн талд албан ёсоор хүргүүлжээ.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах хөтөлбөр юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэд 19 оронд визгүй, албан болон дипломат паспорт эзэмших эрх бүхий иргэд нийт 46 улсад визгүй зорчиж байна.

Мөн тус яамнаас хүсэлт болгосны дагуу Чехийн тал Улаанбаатар дахь ЭСЯ-ндаа визний нэмэлт ажилтан томилсноос гадна ЭСЯ-нд визний ярилцлагад орох цагийг цахимаар товлох системийг нэвтрүүлжээ. Ингэснээр виз мэдүүлж буй монгол иргэдийн хүлээлгийн хугацаа богиносох таатай нөхцөл бүрдсэн аж.

Б.Туул

相关新闻