"Сантад үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр таван сая төгрөгийн худалдаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сант суманд зохион байгуулагдсан “Сантад үйлдвэрлэв-Цагаан сар 2017” үзэсгэлэн худалдаанд тус сумын 6 аж ахуйн нэгж байгууллага, 25 иргэн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газраас орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн үйлвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтыг нь дэмжих зорилгоор зохион байгуулсан уг үзэсгэлэн худалдааны үеэр нийт 5 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүнүүдээс “Онцлох сүү, сүүн бүтээгдэхүүн”-ээрээ Ивэн багийн иргэн О.Энхмөнх, “Онцлох ЖДҮ-ийн бүтээгдэхүүн”-ээрээ Хушаат багийн иргэн Д.Энхтөр “Хамгийн их борлуулалттай шилдэг бүтээгдэхүүн”-ээрээ Хушаат багийн иргэн Д.Мөнхбат нар шалгарч, үзэсгэлэнгийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнтэй иргэдээр тодорч урамшуулал хүртсэн байна.
Ч.Отгонцэцэг