Сэтгүүлч Г.Золжаргал ЕБС-ийн сурагчидтай уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-10 17:35:45

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулдаг “Би хэн бэ?” буюу “Who am I” уулзалт-чөлөөт ярилцлагын ээлжит зочноор СГЗ, МҮОНТ-ийн сэтгүүлч, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн багш Г.Золжаргал уригдлаа.

Тэрээр Ерөнхий боловсролын 24, 49, 117 дугаар сургууль, “Good Neighbors Mongolia” олон улсын байгууллагын сурагчид зэрэг нийт 80 гаруй хүүхэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр тэрээр ахлах дунд ангийн сурагчдад ном уншихын ашиг тус, эзэмших мэргэжлээ хэрхэн сонгох, багадаа ямар номонд дуртай байсан, ер нь ямар төрлийн ном унших нь хүүхдэд үр өгөөжтэй талаар өөрийн туршлагаас хуваалцаж, харилцан халуун дотно яриа өрнүүлэв. Хүүхдүүд сонирхсон асуултаа асууж, чөлөөтэй ярилцаж, зочинтойгоо санал бодлоо солилцсон юм.

Ж.Болор

相关新闻