Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-07 12:06:13

Ардын эмч Начингийн Баасанжавын нэрэмжит Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв 2016 онд  санхүүгийн өглөггүй ажиллаж, чанарын гол үзүүлэлтүүд болох 0-1 насны хүүхдийн эндэгдэл, төрөх тойрны эндэгдэл, тархины харвалт, зүрхний шигдээсийн шалтгаант нас баралтууд, эмнэлгийн нас баралт, хоног болоогүй нас баралтуудыг өмнөх оны хүрсэн түвшингээс эрс бууруулан ажиллажээ.

Ардын эмч Начингийн Баасанжавын нэрэмжит Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн /БОЭТ/  хамт олон 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнахдаа ингэж мэдээллээ.

Тус БОЭТөвд олон шинэ дэвшилтэт үйлчилгээ, оношилгоо эмчилгээ, техник технологийг нэвтрүүлэн, ЭМЯ-ны бодлогын хүрээнд 1 тэрбум 500-аад сая, өөрсдийн санал санаачлагаар орон нутагт болон олон улсын байгууллагуудад хандан 1 тэрбум 300 гаруй сая, нийт 2 тэрбум 800-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Эмнэлэгт ашиглагдаж буй тоног төхөөрөмжтэй харьцдаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан   ЭМХТболон Монголын  эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгээс хамтран зохион байуулсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа” сэдэвт 1,5 кредитын  сургалтыг зохион байгуулж нийт  63 эмч мэрэгжилтэнг хамруулсан байна. Тус сургалтыг зохион байгуулснаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоног төхөөрөмжтэй ажиллах техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд ахиц гарч байна.

 

А.Бямбасүрэн

 

相关新闻