Дэнж багийн эзэнгүй 400 гэрэлтүүлэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-06 21:01:59
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд 2800-аад гэрэлтүүлэг байдаг байна. Тэднийг хот тохижуулах газар хариуцан ажилладаг бөгөөд ганцхан Дэнж багийн 400 гаруй гэрэлтүүлгийг тус байгууллага хариуцдаггүй байна.

Учир нь энэ 400 ширхэг гэрэлтүүлгийг гүйцэтгэсэн компани нэр нь ч мэдэгдэхгүй байгаа аж. Иймээс тэдгээр гэрэлтүүлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа гэнэ. Анх тавигдсан үеэсээ шатаж эхэлсэн бөгөөд одоогоор гэрэлтүүлгүүдийн тал нь буюу 200 гаруй нь л асч байна

Тэгвэл Хот тохижуулах газрын зүгээс ажил гүйцэтгэгч тал ажлаа бүрэн хүлээлгэн өгсөн үед тус гэрэлтүүлгүүдийг хүлээн авна гэдгээ мэдэгдэж байгаа юм. Хот тохижуулах газрын дарга А.Шаравнямбуу “Зуунмод сумын хэмжээнд Хот тохижуулах газарт харьяалагддаг 2450 гэрэлтүүлэг байгаагаас 58 гэрэлтүүлэг эвдрэлтэй байна. Цаашид засвар шаардлагатай тэдгээр гэрэлтүүлгүүдийн утсыг сольж гэрлийг засна” гэлээ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻