Цагдаагийн генерал цол бий болгохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-02 21:24:22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цаг сунган хуралдаж байна.

Хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хэлэлцүүлгийн шатанд шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, цагдаагийн генерал цол бий болгох эсэх дээр санал хураалт явуулахад 83,1 хувь нь дэмжлээ. Уг цолыг Ерөнхийлөгч олгохоор хуулинд тусгажээ.

Уг саналтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Цагдаагийн генерал гэдэг цол гаргаж ирэх нь зохимжгүй. Бүгд цэргийн алба хаагаад цагдаагийн байгууллагад ажилд ордог. Хожмоо генерал цолоо авдаг. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг дээр энэ асуудлаа эргэж харах хэрэгтэй. Эсрэг санал дээрээ би хатуу зогсоно шүү" гэсэн байр суурьтай байлаа.

Төсөлд цагдаагийн алба хаагчийн цол албан тушаалын байсныг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, алба хаасан хугацааг харгалзан олгохоор тусгасан. Түүнчлэн цагдаагийн дээд цолыг “комиссар” байсныг өөрчлөн цагдаагийн байгууллагын түүхэн уламжлалтай нийцүүлэн цэргийн дээд цол “генерал” байхаар тусгаад буй.

Б.Туул

相关新闻