Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-31 15:54:07

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай болон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газар өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд өргөн барьсан юм.

Хуулийн төслүүдийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулах байсан. Гэвч Н.Номтойбаяр сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулав.

Ч.Ариунболд

相关新闻