«Халуун сэтгэл» арга хэмжээ зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-31 00:41:39

Өнгөрсөн бямба гарагт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар хэсэг хүмүүст үдийн цай өргөн барив.

-Өвлийн тэсгэм хүйтэнд явган тэрэг чирч, мотоциклоор таксийн үйлчилгээ хийж яваа болон харуул манаанд зогсож буй хүмүүст нэг удаа боловч буян үйлдэх зорилгоор манай хамт олон энэ ажлыг санаачлан халуун цай, хоол, амин дэмтэй ундаагаар 80 орчим хүнд үйлчиллээ. Энэ мэтийн энэрлийн сайн үйлсийг бусад байгууллага, хүмүүс аян болгон үргэлжлүүлэгтүн гэж цагдаагийн ахмад А.Кадирбек уриалав.

Цайлсан хүмүүс «цагдааг хараад айдас төрдөг байлаа. Тэд бас цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна» гэх зэргийн сэтгэгдлээ ярьж талархсанаа илэрхийлсээр байв.

Ш.Айзаря

相关新闻